Энд хүн байна.

   4 сар. Блогоо нээгээд 4 сар болчихож. Нэг ч бичлэггүйгээр шүү.
Ингэх гэж л блог нээсэн бололтой. Магадгүй 4 сар би юу ч бодоогүй, надад юу ч бодогдоогүй, аль эсвэл би 4 сар юу ч бичихийг хүсээгүй бололтой.
  Өмнө нь 3 жилийн өмнө блог хөтөлж байсан. банжиг.нет дээр. банжиг.нет нэг хэсэг ажлаагүй. Энэ хугацаанд блогийн минь бичлэг хийгээд блог хөтлөх хүсэл минь хамт алга болсон байх. Бодож, бодож ахин блог хөтлөхөөр шийдээд блог нээсэн минь энэ. Нээгдээд 4 сарын турш ямар ч бичлэггүй, мөргүй, сүүдэргүй.
   Магад цаашдаа ахиад хэдэн удаа 4 байтугай сараар блогоо эзэнгүйдүүлэхийг би мэдэхгүй. Гэхдээ л миний блог миний сүүдэр болог, миний гэрэл болог. Энд би үзэл бодлоо, эргэцүүллээ, өгүүлэмжээ, үгсээ аль алинийг нь, надаас гарсан зүйлсээ энд хэдий хугацаанд бичих нь хамаагүй ээ, бичсээр л байх болно. Сэтгэлд өег л санагдвал болох нь тэр.
   4 сар. Хамгийн эхний бичлэг. Эргэцүүллийн, залхуурлын, хонгилын үзүүрт гэрэл асаасан ганцхан бичлэг. Ингээд үргэлжлүүлнэ...

Ухаарлууд минь
Бодролууд минь...
Энд бичих албагүй ч
Энд би заавал бичнэ.
Хэнд зориулж вэ гэж үү? Өөртөө зориулж. Нийгэмд зориулж. Зүрхэнд зориулж...

Энд хүн байна...

Comments

  1. Одоо тэгээд бич бич....

    ReplyDelete
  2. Chinii vg hen negend, olon hvnd, dayar olond hvreh boltugai. Bi chinii bichsen zvilsiig hoinoos ni uragsh ni unshlaa. Neg sedew unshij vzii gesen bolowch ali hediin ehniih hvrtel negiig ch algasalgvi ushchihjeee. Minii zvgees chamd, ene blogt chini hamgiin undur onoog ugmuur bna. Bich bich duu mini. Vneheer saihan ch bichsen bna bicheed l bai... Ilw ihiig ilw oirhon, oirhon bicheerei...

    ReplyDelete
    Replies
    1. Eba
      Урмын үгэнд талархлаа.
      Бичсээр байх болно оо.

      Delete

Post a Comment

Popular Posts