Тайвшрал
Нэг тийм "уужрах" мэдрэмж байдаг даа. Тийм мэдрэмж. Хичнээн сайхан билээ.
Хэзээ л бид сэтгэлээ нээх сайхан тайвширтал уужирдаг билээ? Байнга тэгж чаддаг билүү. Давчдаад л, таагүй бүх бодлоо дотроо хадгалаад л, цуглуулаад л, нэмээд л, давхарлаад л, овоолоод л, нөгөөдөх нь ч овоороод л, орооцолдоод л. Харин наана нь бид яахаа мэдэхгүй бөндөгнөөд л, аанай л дэлбэрч болдог бол нэг сайхан дэлбэрчихсэн, үнэхээр дэлбэрчихдэг бол мөн сайхан аа ухааны юм бодоод өнөөхөө хураагаад л яваад байдаг. Даанч тэгээд нэг сайхан дэлбэрч болдоггүй нь хяслантай. Ингэх хооронд өнөөх "уужрал" гэдэг зүйл биднээс аль хэдийн холдож одоод, энэ зүйлийн тухай бараг мартчихсан байдаг. Нэг л мэдэхэд, уужралыг, тайвшралыг хайхаа больчихсон, зүгээр л уур бухимдалдаа идүүлээд, түүндээ автчихсан байдаг. Нэгэнт уур бухимдалдаа идүүлчихсэн бол уур бухимдалыг мэдрэхгүй гээд яах билээ. Уур бухимдалаасаа өөр зүйлийг яаж ч мэдрэх билээ. Олж харах, олж сонсох билээ! Уур бухимдал гэж чихэнд сонсогдож, нүдэнд харагдаж, тэр ч байтугай хоолой зуртал мэдрэгддэг бололтой. Тэгээд тайвшралыг харах нүд, сонсох чихийг ч мөн адил хаачихдаг бололтой. Айхтар эд байгаа юм шүү.
Гэтэл ямархан нэгэн аз завшаанаар ч юм уу, билэг ерөөлөөр ч юм уу бас хаанаас ч юм, ер юунаас ч юм гэнэт нээх сайхан тайшралыг олж бас болох юм. Тайвшраад, тайвшралыг олоод, нээх сайхан уужрах юм. Гүнзгий амьсгаа аваад, ер амьсгалж байгаа маань амьсгалж байгаа юм шиг санагдах тэр мэдрэмж. Амьд байгаагаа мэдрэх тэр мэдрэмж! Хүн гэдэгээ мэдрэх тэр мэдрэмж! Араатан биш гэдэгээ мэдрэх тэр мэдрэмж! Эгээтэй л зүрх сэтгэл хөлдчихөөгүй юм байна гэдэгээ мэдэх тэр мэдрэмж! Зүрх сэтгэл одоо ч хүчтэй тэр ч байтугай амьтай юм байна гэдэгээ мэдрэх тэр мэдрэмж! Тэр мэдрэмж байдаг тулд л амьдрах минь, амьсгалах минь илүү утга учиртай, үнэ цэнэтэй санагдах юм.
Тэгж уужирсан үедээ л арай нэг зөөлрөх юм! Зүрх сэтгэл зөөлрөх юм.
Зүгээр л болж өнгөрсөн явдалд сэтгэлд хөдлөлөөр хандаж, уурлаж, бухимдахаас илүүтэйгээр зүгээр л "өө юу болоод өнгөрчихлөө дөө", "нээрээ ийм юм боллуу" гээд өнгөрсөнд уурлаж, бухимдаж байсан зүйлсээ хөндлөнгөөс хараад яг үнэндээ уурлаж, бухимдаад байх нээх сүртэй зүйл байхгүй байж гэдгийг нь ойлгодог. Бид чинь, хүн гэдэг чинь уурлаж, бухимдахдаа их л хурдан амьтан юм байна.
Мөн ч түргэн зантай амьтад аа, бид! Түргэн араншинтай, яарч адгах дуртай, ихээхэн ааш муутай нөхөд байна шүү, бид чинь! Ингэж бичиж байгаа би бас ахиад хэзээ л яарчихсан, бухимдчихсан явж байх бол оо гэхээс инээд хүрмээр. Өөрийгөө шоолмоор. Дараа нь ахиад л ингээд тайвшралын талаар бичээд, бодоод сууж байна гэдэг нь ч бас тодорхой. Хөгжилтэй ч юм шиг, үгүй ч юм шиг.
Үргэлж тайван амгалан байгаад байж болдоггүй л юм байх даа. Ер нь үхэл гээч зүйл аягүй бол тэр дуусашгүй амар амгалан байж ч мэдэх юм шүү. Ядаж ингээд тайвширч болдог нь яамай даа.
Хүн гэдэг угаас сэтгэлийн амьтан гэдэг нь үнэн юм даа! Үүнийг л яаж ч болохгүй юм!

Comments
Post a Comment