Тэд яриг!



- Чи юу хийж байна?
- Ёстой нөгөө, цонхоор хараад гиюүрэх гэдгийг чинь л хийж байна.
- ...
- Юу ярих уу, хоёулаа?
- Юуны ч талаар, бүхний талаар. Чи бид 2 ямар ялгаатай вэ гээд л.
- Чи бид 2 уу? Чи бид 2 өөр юм уу?
- Чи миний зүрх, харин би чиний тархи...
- Тэгвэл тархи аа, чи тийм ухаантай юм уу?
- Хүмүүс намайг хахир хатуу, чулуу шиг л гэдэг юм. Ухаан гэж хахир хүйтнийг л хэлдэг юм уу?
- Хэрвээ чи хахир хүйтэн бас чанга бол би чам шиг л болмоор байна. Яаж тийм болох вэ? Зүрх байснаас тархи байсан нь дээр юм шиг байна аа. Хатуу, чанга... Чи ер нь уйлдаг уу?
- Хүмүүс чамайг л ганцхан нулимстай гэж бодох юм... Чулуу ч гэсэн хагардаг биш бил үү?
- Үргэлж уян зөөлөн байх, тийм байх гэж хичээх, заримдаа хатуу байхаас ч хахир хатуу юм. Ямар ч хүйтнээс илүү хүйтэн юм. Ойлгож байна уу. Жинхнээсээ хатуу байх тухай ярьж байна.
(Яагаад ч, энэ яриаг дуусгаж чадахгүй нь. Энэ хүргээд зүгээр л орхичихьё. Цааш ямар яриа үргэлжлэхийг энэ хоёрт өөрсдөд нь үлдээе. Тэд яриг!)

   Намайг "би" байлгадаг зүйл миний тархи юм уу, зүрх юм уу? Тэр 2 ер нь өөр юм уу, адилхан юм уу, эсвэл зүгээр л "нэг" зүйл юм уу. Тархи гэж юу юм, зүрх гэж юу юм. Бардам зан л гэж байдаг юм биш үү. Зүгээр л бардам зангийн ээлжит даажигнал юм биш үү. Би чимээгүй байя!

Comments

Popular Posts