Дурлал

   Хэзээ ч эхлээгүй түүх. Хэзээ дуусахыг нь мэдэхгүй түүх. Нэг тийм түүх. Хэзээ ч эхлүүлэхгүй, хэзээ ч дуусгахгүй байж ч мэдэх, хэзээ нэгэн цагт эхлүүлээд бас дуусгаж ч мэдэх тийм догдлол... Гүн амьсгаа авав. Нэг, хоёр, гуравввввввввв... амьсгалаа залгичихав. Нам гүм. Буцаагаад амьсгалаа агаарт үлээв. Агаарт амьсгал минь тунарав. Амьсгалаа гаргах тоолондоо зүрхээ зэмлэнэ. Хэмлэнэ. Хориглоно. Амьсгаа аваад, түүнийг санана. Гүн санаашрал. Амьсгалаа гаргаад тайвширна. Орчноо ажна.
   Яаж мэдрэмж хуурамч байх юм бэ? Үнэн.
   Би түүнд, тэр надад дурласан... Гэхдээ маш гүн, тэгээд чив чимээгүй... Зүрхний цохилтоос өөр юу ч үл сонсогдоно. Зүрхээ аргадаж, оюун ухаанаа зэмлэж байгааг би энэ биенийхээ эд эсийн ширхэг бүрээр нь мэдэрч байхад, яагаад тэр чимээгүй хэвээрээ л байгаад байгаа юм бэ? Эцэс төгсгөлгүй хүлээлт. Тодорхойгүй хүлээлт. Ирж ч мэдэх. Ирэхгүй ч байж мэдэх. Онож ч мэдэх. Алдаж ч мэдэх. Хүлээлт. Зүрхээ сэмлэнэ. Итгэлээ ирлэнэ. Ингэж хүлээж байхад чи ирэхгүй бол яана аа! Догдолж нэг үзэв. Түгшиж нэг үзэв. Зүрхээ чөлөөлж чадсангүй.
   Дурлал.Дурлачихсан зүрх. Дурлалаа яахаа ч мэдэхгүй байгаа залуугийн зүрх. Дурлал. Дурлал түүх болдог. Аль эсвэл. Дурлал толбо болдог. Бүгд зүрхтэй. Бүгд дурлах эрхтэй. Бүгд дурлалыг хүлээх эрхтэй. Бүгд дурлалаа илчлэх эрхтэй. Бүгд дурлалаас татгалзах эрхтэй. Дурлалд дурлах эрхтэй.
   Хаалгыг нь тогшиж ч үзээгүй байж шантарсан, дурлал.

Comments

Post a Comment

Popular Posts