Тэвчээд үлдчихмээр сайхан зүйл хаана вэ
- Чи юу бичээд байгаа юм?
- Үнэндээ би юу бичээд байдагаа өөрөө ч ойлгодоггүй юм.
- Би чамайг яагаад ингээд бичээд байдаг юм бэ? гэж асууж байна.
- Чи харин яагаад амьдраад байдаг юм?
- Би, би, би... Чи чинь тэнэг юм уу?
- Чи яагаад энэ хүйтэн, зэвүүн, давчуу, хоосон орчлонд ийм хайртай гээд тэсээд амьдраад байдаг юм? Үхмээр санагддаггүй гэж үү? Худлаас залхахгүй байна уу?
- Үхмээр санагдсан ч тэвчдэг юм.
- Тэгтлээ тэвчих ямар хэрэгтэй юм? Тэвчихээ больчихвол яах болж байна?
- Бид өдөр бүхэн л хэзээ "тэсэхээ болих" бол гэж бодолгүйгээр амьдардаг шүү дээ. Ямар ч гэсэн тэсээд л байдаг. Тэсээд л үлддэг.
- Аан. Тэгээд л, тэгээд л бид амьдраад байдаг юм уу? Тэвчихээ больчихвол, тэсэрчихвэл, тэсэхээ больчихвол яах болж байна аа. Хүн гэдгээ санахаа байгаад энэ бүхнээс залхахаа больчихвол, бүр энэ бүхэнд хайртай болчихвол яах болж байна? Үнэн гэдгийг мартчихвал яах болж байна?
Тэвчээр гэж яасан сайхан юм?
- Хүн гэдгээ санах ямар хэрэгтэй юм гэж заримдаа асуумаар санагддаг шүү. Адилхан л тэрнээс ч хүйтэн байхад болох юм биш үү. Хүйтнээс ч хүйтэн байгаад байвал болох юм биш үү. Тэгээд даарахаа ч больчихно. Даарахаа больчихно гэж дээ даарч байгаагаа мэдрэхээ больчихно. Дулааныг, дулаахан зүйлсийг мартчихна. Хүйтнээс хүртэл дулаахан зүйлийг худлаа ч хамаагүй мэдрээд л. "Харанхуйгаас харанхуй болчихвол тэртээ тэргүй харанхуй өөрөө гэрэл болдог байхгүй юу."
- Харанхуй, хүйтэн, хоосон, хуурамч... Гэрэл, гэрэл, гэрэл. Гэвч яаж?
- ...
- Би хариултыг нь олчихлоо. Өөрөө гэрэл болж... Одоо чи миний яагаад бичээд байдгийг ойлгох болно. Юу бичээд байдгийг минь ч ойлгох болно. Бас чамд ч бас гэрэл байгааг ойлгох болно.
Тэвчээд үлдчихмээр сайхан зүйл нь бидний зүрх сэтгэлийн "гэрэл" юм.
Гэрэлтэхсэн, гэрэлтэй л байхсан, гэрэлээ хадгалж л үлдэхсэн.

Бидэнд хэнийг ч шүүх эрх байхгүй, бидэнд хэнийг ч буруутгах эрх байхгүй, бусдад гэрэл болж чадахгүй байж, сүүдэрлэх эрх байхгүй. Бидэнд бусдыг шоолж инээх эрх байхгүй шүү дээ!
Гэрэлтэхсэн, гэрэлтэй л байхсан, гэрэлээ хадгалж л үлдэхсэн.

Comments
Post a Comment