Харилцан яриа

   Ийм нэгэн харилцан яриа. Ямар ч илүү, дутуу тайлбаргүйгээр орууллаа. Ярилцагч 2 этгээдийг А, Б хэмээн тэмдэглэв.

...
А: Харин чи өөрийнхөө хүчинд үргэлж итгэж байгаарай! Бусдад урам өгдөг шигээ өөртөө ч бас урам өгч байгаарай!
Б: Тийм гэж үү,...! Надад байдаггүй цор ганц чанар бол өөртөө итгэх итгэл!
А: Тэрийг чинь л гайхаад байдаг юм. Тэрийг зөвхөн би ч биш их олон хүн гайхдаг байх.
Б: Should i do ?
А: Чи өөрийгөө хонгилд нууж чадсан шигээ, тэр хонгил руугаа гэрэл оруулахгүй бүгдэг шигээ, бүгсээр байдаг шигээ, хонгилоосоо чи өөрөө өөрийгөө л гаргана шүү дээ. Харанхуй хонгилд гэрлийг ч бас чи л оруулна. Гэрэл тусаад байхад гэрэл оруулахгүй гээд халхавчаар халхлаад байдаг чинь юуных юм бэ? Юунаас тэгтлээ айсан юм бэ? (Энэ асуултанд чи надад хариулахгүй ч байж болно, зүгээр энэ асуултыг чамаас өөрөөсөө асуугаасай гэсэндээ хэлж байгаа юм.)
- You should.
- Ядаж цухуйгаач дээ!
...
- Ингэхэд чи өөрийнхөө сэтгэлийг онгичиждог уу? Бодвол их л онгичдог баймаар, бараг надаас ч их. Тэгээд тэгж онгичиж онгичижчихоод юу олдог юм бэ?

Б: Аааа, тэр их аймар. Би өөрийгөө нээх дэлгээд байдаггүй ээ.
А: Тээээр.

- Ядаж өөрөө өөртөө дэлгэдэг юм байгаа юм биз дээ?
- Чи тэгээд өөртөө итгэдэггүй юм бол өөр юунд итгэдэг юм бэ?
Б: Өө бараг үгүй ээ. Би үнэнд итгэдэг!
А: Ямар үнэн?
Б: Намайг өөрийн үгээ хэлэхээр хүлээж авдаггүй, урлаг, утга зохиол ярихаар өөдөөс бизнес ярьдаг хүмүүстэй би ажиллаж байна. Гутармаар, би их зориг муутай, оролдлого муутай, зүгээр л хий хоосон тэвчээр. Нэг л зүйл өөрчлөгдөнө, утга учиртай болно гэдэгт итгэдэг. Өөрийнхөө үнэн бүхэнд итгэдэг.
А: Чи зоригтой, оролдлого сайтай би мэднэ! Чи хулчгар биш зүгээр л болгоомжлонгуй.
Тээр чи өөртөө итгэдэг л юм байна ш дээ!
- Би ч гэсэн чамтай адилхан. Маш утгагүй санагддаг. Хаа сайгүй тийм. Тэгээд тэрийгээ тийм байхаас өөр аргагүй гэж хэлдэг. Тэрийгээ амьд үлдэх зам гэж тайлбарлацгаадаг. Тэгээд сонс доо, хамгийн аймар нь юу гээч. Тэвчээд л тэвчээд л, өөрчлөгдөнө, утга учиртай болно гэж итгэдэг дээ. Хамгийн аймар нь үнэхээр өөрчлөгдөж, утга учиртай болох эсэх нь эргэлзээтэй. Даанч аймар.
Б: Аймар байгаад нь л талархая даа.
А: Ер нь өөрчлөгдөхгүй. Түүнтэй эвлэрэх гэж өөрийгөө жинхнээсээ урж тасдах нь ч аймар. Даанч урам хугармаар.

Б: Чи минь ямар ч цаг үед ууртай үедээ битгий шийдвэр гаргаж үйлдэл хийгээрэй, харин баяртай үедээ бүү амлалт өгөөрэй. Амьдралд хүлээлт үүсгэх, хэн нэгэнд үнэн боловч хатуу үгийг зөөлөн харцгүйгээр өгөх хамгийн аюултай шүү. Чамайг сайн мэддэгийг мэдэж байгаа ч зүгээр л just in case.
А: Чи нээрээ!
Б: Юу гэж?
А: Айхтар оноод хэлчихлээ. Цочтол! Би хүнд угийн амлалт өгөх дургүй, хүнээс амлалт авах ч дургүй. Би чамд нэг хөгийн өгүүлбэр хэлэх үү?
Б: За?
А: Гэнэн тэгээд тэнэг хүмүүст талархнам!
Б: Хаха. Би яг ийм ш дээ. Тэнэг. Хаха.
А: Хаха. Тун догь. Тиймээрээ л байх нь одоо бараг утга учир болоод байна шүү!


Энэ утгагүй яриа өрнөхөөс өмнө зүгээр л энгийн яриа өрнөж байсан юм.

Б: Өнөөдөр бол сэтгэлээр унасан байна. Хаха.
А: Адилхан байгаа юм байна.
- Сэтгэл засчихмаар гоё үг юу байдаг билээ?
Б: Амьдар, дурла, итгэ!
А: Хүн ч тэгээд өөрийнхөө сэтгэлийг өөрөө л засч сурахад суралцсаар байгаад таардаг бололтой. 
- Хаха. Тэр дурла гэдгийг нь хасаарай
Б: Маяглаад байгаарай, чи. Хаха.
А: Нээх сайхан дурлах юмсан гэж боддог байлаа.
Б: Газар ширтэж явсаар нар мандаж, солонго татахыг анзааралгүй өнгөрөөж болохгүй шүү. Иймд амьдар, дурла, итгэ!

Энэ харилцан яриаг оруулаад төгсгөлд нь хэдэн өгүүлбэр (юуны ч талаар юм бэ дээ, гэхдээ нээх чухал биш) бичье гэж бодсон ч оршил илүүц байсан шигээ төгсгөл ч бас илүүц бололтой. Тиймд ингээд дуусгъя.

Comments

Popular Posts