Бичиглэл

 
   Бичихийг оролдох нь намайг тайвшруулдаг юм.
Энэ удаа зүгээр л гэгээлэг зүйл бичмээр санагдаад байна, бичээд тайвширч болохоор тийм зүйл!
   Хүн ер нь ямар цагт амьдардаг юм бол? Одоо цагт, өнгөрсөн цагт, аль эсвэл ирээгүй байгаа ирээдүй цагт, үгүй бол бүр аль ч цагт амьдардаггүй юм шиг. Миний байхыг хүсч байгаа цаг аль цаг нь юм бол? Аль цагт нь байвал би хамгийн тайван, хамгийн амар амгалан, хамгийн тогтуун байж чадах бол?
Явж явж, хүний хүсдэг зүйл нь юу юм бол? Ямар ч байсан би тэрийг яг юу вэ гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй ч гэсэн ямар ч байсан маш "энгийн" зүйл байгаа гэдгийг л мэдэж байна. Бидний оршиж болох хамгийн энгийн мөртлөө нэг тийм ертөнц байдаг гэдгийг л би мэдэж байна. Байдаг шүү. Энгийнээс энгийн, хүн, бид, хамгийн байж болох мөн чанараараа, байгаагаараа гэдэг үг яг тэр байгаа чигээрээ байдаг, нүдээ аних төдийд л амар амгаланг мэдэрч болох хамгийн төгс төгөлдөрөөр нь мэдэрч болдог, тийм ертөнц оршдог. Тэр энгийнээс энгийн ертөнцийг хайсаар хүмүүс өөр зүйлд төөрөлдөөд, бүр холдчихдог байх. Яагаад гэвэл тэдний хайж байгаа зүйл нь энгийн гэдгийг анзаарахгүй, энгийн бус зүйл хайдагт байдаг байх. Тодоос тод гэрэлд үнэндээ ямар ч тод гээд байхаар зүйл байдаггүй, харанхуй л байдаг.

Үгүй ээ, өнөөдөр ерөөсөө төөрөлдөл, аливаа жинхэнэ зүйлээс холдох тухай зүйл ярьмааргүй байна. Худал хуурмагаас хол байх, үнэнтэй хамгийн ойрхон байж болох тийм зүйлийн талаар л бичмээр байна. Мөн чанараа тойрч болох, түүндээ ойртож болох зүйлийг л олох юмсан. Зүгээр л юунд ч юм бэ, тийм гэгээн зүйлд ойрхон байж болох. Ойлгож байна уу, тийм зүйл. Байдаг. Гэдэгт итгэдэг. Тэгээд л бол оо.

   Өөрийгөө маш их тэвчээр гаргаж байгааг мэдэж байгаа ч, маш их тэвчээр надаас шаардаж байгаа ч гэсэн энэ бүгдийг тэвчиж байна гэж бодохоор ямар нэгэн гэрэл бидэнд байдаг нь тодорхой, тэр гэрэл байгаа гэж бодохоор болно доо л гэж бодогдох. Юу ч гэсэн тэвчээд л байна, тэвчиж болох болохоор л тэвчиж байгаа байх. Энэ нь гэхдээ үнэндээ нөгөө талаас харах юм бол "сайхан тэвчээр" юм шиг. Тэвчсэн бүхнээрээ бахархана аа гэдэгээ мэдэж байна.
Бүгдэд сайхан тэвчээр хүсье.

Comments

Popular Posts