Энэ бүхний эцэст "хүчтэй" л үлдмээр байна.
Энэ бүхний эцэст "хүчтэй" л үлдмээр байна. Магадгүй эрх мэдэлтэй үлдэхийг, орон зайтай үлдэхийг, худал инээмсэглэлүүдтэй үлдэхийг "хүчтэй" үлдэх гэж ойлгож байж мэдэх. Би энэ тухай огт яриагүй! Бүр дурсах ч үгүй! Надад түүнийг дагасан бялдуучлал, хуурамчлал, өрөвдмөөр үйлдлүүд, үгнүүд, инээмсэглэлүүд, хүмүүс хэрэггүй.
Харин энэ бүхний эцэст үнэхээр жинхнээсээ л "хүчтэй" үлдмээр байна. Энд би "мөн чанар"-ын тухай л ярьж байна. Өөр юу ч биш! Жинхнээсээ "өөрийгөө" л уусгамааргүй байна, уудалмааргүй ч байна. Хүмүүс харин шаардах юм билээ. Өөрсөд шигээ "бусармаг" байгаа ч гэж. Тэднийг ч нийгэм "тийм" болгож, тэд харин нийгмийг "тийм" болгож байгаа нь л үнэхээр өрөвдмөөр байна. Хөөрхий, шударга загнахыг нийгэм аль хэдийнээ тэвчихээ больчихсон ч юм шиг. Эсвэл шударга загнахыг харах нь асар худал мэт санагддаг болчихсон ч юм уу. Бүү мэд. Нийгэм ямар ч байсан "үнэн"-д итгэхээ больчихож. Жаахан хүүхдүүд "эртээ урьдын цагт" гээд үлгэр эхлэхэд "итгэхээ" больчихсонтой адилхан. Сүүлдээ бүр үлгэр бүхний эхлэл онигоо болж үлдэж байх шиг байна.
Тэгээд л би "хүч" гэдэг чинь "үнэн" юм байна л гэж ойлгож байна.
"Үнэн ямагт хүчтэй" гэдэг үгийн утга "үйлчлэхээ" лав болиод нэгэнт удчихсан бололтой. Харин оронд нь "үнэн заримдаа л амьтай" аль эсвэл "үнэн заримдаа л үнэн" гэж сольмоор ч юм шиг. Эсвэл хүмүүс "үнэнг нулимс унагасан цагт л итгэж эхлэх" рефлекстэй болоод байх шиг.
Тэгэхээр хэн бүхэн бүхний эцэст "үнэн" үлдээсэй л гэж хүсч байна.
Одоо л үнэн гэдгийг мөн чанартаа хадгалж үлдээхгүй бол хэзээ, хэнд гэж...!
Ядаж өөртөө үнэн амьдарч сураач, ухаант хүмүүс минь!
Үнэн байх гэхээр л үхчих гээд байдаг хүмүүс больчихоосой...!

Жанна Д'арк-н тухай бүрэн хэмжээний лаг гоё киноны, хамгийн сүүлд гардаг хэдхэн үг тэр киноноос илүү зүрхэнд үлдсэнсэн... Тэнд "19 настайд нь Жаннаг шатаасан. Гэвч түүнийг үхсэнээс 500-н жилийн дараа Патиканы шүүх түүнийг цагаатгажээ" гэдэг. Үнэн гээч ийм л зүйл... 500н жилийн дараа ч үнэн хэвээрээ үлддэг...
ReplyDeleteBi bid vnenii tuluu yawj baihad busad chi ta hudliin tuluu yawah yum. huuli durem, churam ih baih tusam hudal huurmag dagaad usuh yum. Ingeed bodohoor hudal huurmagiig hiisen humuus l huuli duremiig vneheer sain zohioh ch yum shig. Getel minii bichij baigaa zvild hudal huurmag zvil bgaa ch yum uu gvi ch yum uu buu med?
ReplyDeleteMinii heleh durtai zvil hvn mash ih hudal huurmagiin dund amidardag. Tiimees ene amidral dund adilhan hudal huurmagaar amidarch bgaa ni hojij, tuuniig eserguutsej uurchiluh gej bgaa ni alddag ch yum shig.....
Bi bid vnenii tuluu yawj baihad busad chi ta hudliin tuluu yawah yum. huuli durem, churam ih baih tusam hudal huurmag dagaad usuh yum. Ingeed bodohoor hudal huurmagiig hiisen humuus l huuli duremiig vneheer sain zohioh ch yum shig. Getel minii bichij baigaa zvild hudal huurmag zvil bgaa ch yum uu gvi ch yum uu buu med?