Элийрэл
Заримдаа бүх зүйл утгагүй санагдах ч үе бий. Энгийн л үзэгдэл, миний л хувьд шүү. Газрын амьдрал утгагүй санагдаж, нэг л урам хугарах, санаашрах, догдлох гэдгийг ч мартах тийм үе гэх юм уу даа. Тэнгэр хүртэл дүнсийгээд, бүх зүйл саарал өнгөөр бүрхсэн юм шиг. Хамгийн хачин нь надад ийм байх нь илүү таалагддаг юм. Нэг л эл хуль, модод найгаад л, тэнгэр яагаад ч юм дүнсгэр, салхи, агаар, ер нь бүх зүйл тэр чигтээ нэг л тайван болчихдог. Тийм үед эрх чөлөөг, оюун санаандаа нуугдах газрыг олдог. Өөртэйгөө хамт байж болоод байдаг юм.
Заримдаа яг тийм өдөр хөшгөө хаагаад гэртээ ч бас яг тийм тайван амгалан орчинг бүрдүүлэхийг хүсдэг. Бүх хөшгөө хаагаад өдөржин ном уншиж суух, аль эсвэл дуртай дуугаа хэд ч хамаагүй ахин дахин сонсох гээд л... Энэ бүхэн намайг хичнээн жаргалтай болгодог гээч!
Хэрвээ хэн нэгэн хайртай хүнтэй байсан бол өдөржин ширтээд л баймаар, үгүй бол яг тийм өдөр хотоос гараад байгалийг хамтдаа сонсох юмсан, тайвшрах юмсан гэж хүсдэг. Хамтдаа нар жаргахыг аль эсвэл мандахыг харж, байгалийн чимээг сонсож, хөл нүцгэн өвсөн дээгүүр гишгэж, хөтлөлцөөд, тэнгэр ширтэж хэвтээд л... Нэг өдөр биелэх л байх.
Нээрээ, хайр гэж их сонин зүйл шүү. Мэдээж, хайр бол хүн бүхний мэдрэхийг хүсдэг зүйл. Мэдрүүлж, бас мэдрэх тэр ер бусын "дулаахан" мэдрэмж. Гараас нь атгаад, мөрийг нь дэрлээд, чив чимээгүй суухад л хязгааргүй жаргалтай болж болдог, энэ хорвоогийн бүх зүйлээс тусгаарлагдаж, дээд зэргийн тайван амгалан байж болдог, бүхнийг мартаад амсхийж болдог, тэгээд зүрх сэтгэлээ дүүрэн байгааг мэдэрдэг тийм зүйл байх! Хайртай хүнтэйгээ хамт байхдаа, чин сэтгэлээсээ хайрлахдаа, нэг тийм дүүрэн санагддаг тийм мэдрэмж байдаг даа. Өөр зүйлээр дүүргэж болдоггүй тийм л зүйл байх. Мэдээж, хүн бол эргэлзээгүйгээр сэтгэлийн амьтан. Хайрлах, хайрлуулах хэрэгцээ хэнд ч бий. Надад ч бий, чамд ч бий.
Бид заримдаа бие биенийгээ ойлгодог, заримдаа ойлгодоггүй, аль эсвэл ойлгохыг хүсдэггүй гээд л янз бүр. Харин үргэлж ойлгодог, ойлгохыг хүсдэг, уучладаг, хамгийн энэрэнгүй зүйл бол хайр! Хамгийн дулаахан мэдрэмжийг хайраас л мэдэрч болох байх.
Ер бусын зүйл хамгийн энгийн байх нь элбэг.

Comments
Post a Comment