Хэрээ хэрээнийхээ харыг гайхах ямар ч хэрэггүй

   Нийгэм ямар байгаа тухай ярихаа больё. Нийгэм бол угаасаа новшийн. Тэгээд л гүйцээ. Нийгэм хаашаа л харна бухимдалтай, стресстэй, нэгэндээ итгэхээ больсон, итгэхийн ч аргагүй болсон, хүнийг ч адгийн, новшийн болгосоор байна. Одоо үүнд, нийгэмд гомдохоо болих хэрэгтэй. Угаасаа нийгэм бол диваажин биш. Тийм боломж ч байхгүй. Тэгээд юу гэж???? Чи л тэсч үлдэнэ гэсэн үг.
Тийм, чи өөрөө л тэсч үлдэж, даван туулах ёстой. Өөдөөс нь хариу цохилт хийж, юу ч биш болгох хэрэгтэй. Өөрөө илүү хүчирхэг байх хэрэгтэй. Сул дорой байна гэдэг та өөрөө ч бас новшийн нийгмийн новш л болно гэсэн үг. Өөр юу ч гэсэн үг биш. Хүчирхэг бай, хүчтэй бай. Хэрхэн хүчирхэг байх дүрмээ өөрөө тогтоо. Нийгэмд дүрэм гэж угаасаа байхгүй. Хэн хүчтэй нь дүрэм тогтооно, бусад нь тэр дүрмийг нь дагана. Бусдын новшийн дүрмийг дагамааргүй байгаа бол өөрөө дүрэм тогтоо. Энэ бол жинхэнэ дүрэм.
Нийгэм ийм бухимдалтай байхад, чи өөрөө жаргалтай байна гэдэг бол чи хүчирхэг байна гэсэн үг. Угаасаа нийгэм чамайг жаргалтай болгохгүй. За яахав, маш цөөн тохиолдолд байж болох л юм. Гэхдээ чамайг жаргалтай болгох хүн бол чи өөрөө. Тэсч үлдэнэ гэдэг бол чи өөрийгөө жаргалтай болгох тэр замыг олно гэсэн үг. Гэрэл гэгээг чи өөрөө олж асаана.
Хэрээ хэрээнийхээ харыг гайхах ямар ч хэрэггүй.

Comments

Popular Posts