Дүүжин даажин...
Нарны өөдөөс эгцлэн хараад алхах зориг, юуных вэ? Үхэх зориг, амьдрах зориг, зугатах зориг. Өөртөө шигдээд, өөртөө хордох зориг.
Жинхнээсээ, эндээс явмаар санагдахад л амьдрах хүсэл төрөхгүй хэвээр байвал мөн ч сайхан аа. Тэгвэл юундаа ч хоргодохов. Яваад л өгдөг хэрэг.
Амьдрал юутай их хоосрол хийгээд юутай их солиорол билээ. Солиорч л ханахгүй юм. Харин хоосрохын тухайд гэвэл хоосролын тэр орон зайд л бидний нэрлээд байгаа "мөн чанар" гэж зүйл байгаад байгаа юм шиг байгаа юм.
Ер нь байхгүй байсан ч яахав дээ, байгаа гээд л итгэчихгүй юу. Тэгээд л явж л байвал, бас л яваад л байдаг хэрэг.
Ингэхэд үгийг өмчлөх зориг хэнд байдаг юм бэ?


Comments
Post a Comment