Бичдэгээ л бичнэ.

 
 Энэ далай давалгайлдагаараа л давалгайлна.
Эрэг дээрээ эрчээ аван хуйлардагаараа л хуйлрах болно.
Хэн ч, яаж ч зогсоох гээд энэ далай амгалан оршсоор л байх болно.

Урт бичлэг байх албатай биш биз дээ.

Биш л дээ, яах гэж ч бичлэг оруулдаг юм. Өөрийгөө тайвшруулах, өөрийгөө баясгах нэг арга минь л юм даа. Хүмүүс минь, яасан ч олон "шүүгч" вэ дээ. Хурц жадны талаар, хайр найргүй хүн хүн рүүгээ шиддэг тухай бишгүйдээ л бичиж байна, бухимдаж байна. Яасан ч ойлгодоггүй хүмүүс вэ дээ? Бухимдсандаа тайвшрах гэж оролдсон намайг хүртэл зэмлэх юм. Ингэхэд уншигчид минь, үгийг өмчилдөггүй юм! Үгийг өмчлөх эрх хэнд ч байдаггүй юм. Агаарыг та нар өмчлөх гээд үз л дээ, тэврэх гээд л үз. Болох нь уу, болгоорой л гэж хэлье дээ.

Уг нь ийм юм бичье гэж огт бодоогүй юм. Зүгээр л, зүгээр л нэг мөрөөрөө бичдэгээ бичээд байж болохгүй юу, шүүгчид ээ, эрхэм ухаантан, гэгээнтэн үү дээ!

Хэн, юу мэдрэхийг минь, хэн, юу бодогддогийг минь яаж мэддэг болчихоод, ингэж заадаг болчихоов дээ?

Чимээгүй өнгөрөөж болно оо, гэхдээ энэ мэт бусдыг шүүх чинь бүдүүлэг биш үү.
Бичдэгээ л бичнэ, шүүлгэх гэж бичээгүй шүү.

Хэрвээ бусдын талаар юу ч мэдэхгүй бол зүгээр л чимээгүй байх хэрэгтэй. Үгүй бол ядаж таньж мэдэхийг оролд. Ядаж оролдоогүй бол, чанга дуугаар дуугараад хэрэггүй!

Comments

Popular Posts